Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Д.Тулга / Эрүүл мэнд

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхий дээр халдварт бус өвчин нийт хүн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг ажээ.

Судлаачдын үзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргүүлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг ба дэлхийд 600 сая гаруй бөөрний архаг өвчтэй хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улс орны эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 хүртлэх хувийн зарцуулдаг аж.

Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний архаг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийлгэдэг байна. Тодруулбал, манай улсад жил бүр дунджаар 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог ажээ.

Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байгаа аж.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:32

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.