Дэлхийн хэмжээний боловсролыг Монголд эзэмших цаг ойрхон байна

Д.Тулга / Боловсрол

БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн "Авьяас хөтөлбөр"-ийн хэрэгжилттэй танилцахаар хөдөө орон нутгуудад ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэнтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа явж байгаа бөгөөд тэд өчигдөр Говь-Алтай аймагт очиж тус аймгийн иргэдтэй уулзалт хийн тэдний асуултад хариулт өгч, санал хүсэлтүүдийг сонссон байна.

Уулзалтын үеэр Алтайчуудаас Хөдөө орон нутаг гэхээр бүх мэдээлэл, Шинжлэх ухаанаас хол байдаг. Тийм учраас Англи хэлтэй цэцэрлэг юм уу эсвэл сурагч солилцооны хөтөлбөрийг хөдөө орон нутагт илүү түлхүү анхаарч хэрэгжүүлэх санал гарчээ.

Мөн МУБИС-д өнгөрсөн жилээс эхлээд эрэгтэй суралцагчдыг элсүүлэхдээ тодорхой хэмжээний урамшуулал олгодог болсонд Алтайчууд талархсан байна. Цаашдаа эрэгтэй суралцагчдыг багш,эмч болоход энэ салбарын сургуулиуд нь онцгой анхаараасай гэдгийг иргэд хүсчээ. Учир нь багш,эмч нарын 70-80 хувь нь эмэгтэй болсон. Яг шийдвэр гаргах түвшинд очихоор ажил, амьдрал, үр хүүхдүүдийн хамаарлал гээд бүх л зүйлд баригдмал болдог гэнэ.

Тиймээс Боловсрол, Эрүүл мэндийн байгууллагууд мэргэжилтэн бэлтгэхдээ хүйсийг нь харж байвал гэсэн санал гарсан байна. Энэ мэтчилэн маш олон санал хүсэлтүүдийг Алтайчууд Л.Гантөмөр сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд дуулгажээ. Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөр Алтайчуудтай уулзах үеэрээ тэдний маш олон асуултуудад хариулт өгч, Боловсролын салбарт оруулж буй шинэчлэлүүдийн талаар дэлгэргүй мэдээллүүдийг өгсөн байна.

Үндсэндээ Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлын үр дүн энэ салбарт маш тодорхой харагдаж байгаа юм. Тодруулбал хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого нь орон нутагт гэлтгүй нийслэлд үр дүнтэй хэрэгжиж байна.

Тус салбарын өмнөх сайдууд санхүүгийн асуудал, барилга байгууламжийн асуудлуудыг шийдвэрлэх талд онцгойлон анхаарч ажиллаж Монгол хүний боловсролыг, Монгол хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудалд тутмаг анхаарсан гэх мэдээллүүд хөвөрдөг байсан.

Харин Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн асуудлыг хамгийн Нэгдүгээрт тавьдаг болсон юм. Өөрөөр хэлбэл БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүүхдийн асуудлыг Нэгдүгээрт тавьж, байр, орчин нөхцөл гэх мэт материаллаг асуудлуудыг санхүүгийн хариуцсан албан тушаалтантай хамаатуулдаг.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт " Авьяас хөтөлбөр" "Ном хөтөлбөр" "Зочин багш" гэх мэтчилэн хэд хэдэн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь хүүхдийг зөв Монгол хүүхэд болж хөгжүүлэх, хүүхэд рүү тэдний боловсрол хүмүүжил рүү онцгой анхаарсан ач холбогдолтой хөтөлбөрүүд болж хэрэгжиж байгаа билээ.

Түүнчлэн Боловсролоо Дэлхийд гаргах талд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм байна. Алтайчуудтай уулзах үеэрээ салбарын сайд Монголд дэлхийн хэмжээний Их сургуулиудыг нээх хэлэлцээр ойрын үед хийгдэнэ гэдгийг дуулгажээ.

Сайд цааш нь хэлэхдээ хэлэлцээр амжилттай болвол Харвардын Их сургуульд 50 мянган доллар төлж сурдаг байсан бол бид 5000 төгрөгөөр сургадаг болгоно. Тэр үед Өвөр Монгол, Тува, Буриад, Халимагууд ирээд сурна. Бид ирсэн Монгол ах дүү нартаа Монгол соёлоо сургаад нутаг руу нь буцаана. Тэднийг буцахад Монголд элэгтэй, Дэлхийн удирдагчид болгоод буцаана. Тэд харьж очиод Халимагийн, Тувагийн Ерөнхийлөгч болно. Өвөр Монголын дарга , Хятадын удирдагч болно. Энэ бол бидний барьж буй бодлого гэжээ.

Ийнхүү Говь-Алтай аймагт ажиллаж буй Л.Гантөмөр сайдтай ажлын хэсгийнхэн өнөөдөр тус аймгийн Сургууль цэцэрлэгүүдэд ажиллаж байна.

Н.БАЯР


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:28


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.