Орон сууцны 8 хувийн зээлийн эзэнгүй журам

Д.Тулга / Эдийн засаг

zeel

Иргэн бүрийг орон сууцжуулах зорилтын дагуу Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журам гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Орон сууц 8 хувийн зээлээр худалдан авах гэж буй иргэдэд хуучин журам мөрдөгдсөн хэвээр байгаа билээ.

2013 оны 8 дугаар сард “Иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол нэг м2-ын үнэ дээд үнэ 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх”-аар өөрчилсөн журам гарч хэвлэл мэдээллээр цацагдаж байсан юм. Бодит байдал дээр энэ журам хэрхэн мөрдөгдөж байгааг албаны хүнээс тодруулахад тоймтой хариу өгсөнгүй. Банкууд дээр уг журам мөрдөгддөггүй талаар иргэд хэлж байсан юм.

Уг журмыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “80 м.кв-аас дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломж нээх, орон нутагт барилга орон сууц барихыг дэмжих зохицуулалтууд оруулна” хэмээн ажлын хэсэг гарч ажиллаж байжээ. Иргэдийн зүгээс уг журам мөрдөгдөж байгаа эсэх талаар асууж тодруулахыг хүссэн ч уг журамд эзэн олдсонгүй.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:02


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.