“Тошиба” Египет дэх үйлдвэрээ хаахаар болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Тошиба” компани зурагт үйлдвэрлэхээ зогсоож байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд “Тошиба” Египетийн түншдээ уг үйлдвэрийг худалдахаар төлөвлөжээ. Тус үйлдвэр нь дөрвөн жилийн өмнөөс Ойрхи Дорнод болон Африкийн зах зээлд гаргахаар зурагт угсарч эхэлсэн байна. “Тошиба” хилийн чанадад зурагт борлуулахаа аажмаар зогсоохоор шийдсэний дараа Египет дэх үйлдвэрийг худалдах гэж байгаа төлөвлөгөөгөө нийтэд ил болгожээ.

Өмнөд Солонгос болон Хятад улсын өрсөлдөгч компаниуд хүчээ авснаар ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байгаа явдлыг зогсоохын тулд “Тошиба” сүүлийн гурван жилийн хугацаанд телевизор үйлдвэрлэлийн салбараа цомхон болгосоор буй юм.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.