Монголын хүүхдийн спортын V их наадам болно

Д.Тулга / Спорт

Монголын хүүхдийн спортын V их наадмыг Зохион байгуулах хорооны анхдугаар хурал боллоо. Тус хурлыг дэд сайд Т.Болдбаатар удирдан явуулсан юм. Монголын Хүүхдийн спортын V их наадам нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоол “Хүүхдийн спортын наадам” зохион байгуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах, 2016 онд Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилгоор 2015 онд зохион байгуулах аж.

Хурлааар зохион байгуулах хорооны дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг баталж, Тэмцээний нэгдсэн заавар болоод Хүүхдийн спортын V их наадмын далбаа, лого, бэлэгдэлийн уралдааны төслийг хэлэлцсэн байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.