2014 онд хамгийн олон хүүхэд мэндэлжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

emneleg

Монгол Улсын хүн амын тоо 2014 оны эцэст 2.995.949 болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсчээ. Мөн улсын хэмжээнд 82839 хүүхэд төрсөн байна. Тиймээс 2014 он манай улсын түүхэнд хамгийн олон хүүхэд мэндэлсэн жил болжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгджээ.

Тухайлбал, 2013 онд 79780 хүүхэд мэндэлж байсан бол 2014 онд 82 мянган хүүхэд мэндэлсэн аж. Өнгөрсөн онд мэндэлсэн 82839 хүүхдийн 1124 нь гадаадад мэндэлжээ. Тэд элчин сайд, консулын газраар дамжуулан Монгол Улсын иргэний бүртгэлээ хийлгэсэн байна. Харин Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоон судалгаагаар Монголд 81715 хүүхэд мэндэлжээ. Мөн өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 2.3, хүүхдийн тоо 2.4 хувиар өсчээ. Монгол Улс энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээж авах ч яг хэзээ төрөх нь тодорхойгүй байгаа юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:24

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.