Улсын начин Р.Пүрэвдагва түрүүллээ

Д.Тулга / Спорт

Хүнсний манлай үйлдвэр Жем интернэшнл ХХК-ний 15 жилийн ойд зориулсан Монгол улсын харцага цолны хүндэтгэлийн 9 дэх удаагийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" компаний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увснуур" дэвжээ, "Монголросцветмет" нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Мондэй" группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар тунаж үлдлээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:31


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.