П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Д.Тулга / Эрүүл мэнд

odomМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр гардуулан өгөв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг 60 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын хүн ардын эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгэн жарны турш өөрсдийн мэдлэг, боловсрол, авьяас чадвараа дайчлан ажилласан тус эмнэлгийн үе үеийн хамт олны хичээл, зүтгэлийг үнэлж Монгол Улсын төрийн дээд одон- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.