С.Бямбацогт: Төсвийн зардлыг бууруулна гэдэг ард иргэдэд гашуун эм өгсөнтэй адил

Д.Тулга / Улстөр

Byambatsogt*

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар 2015 оны төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн асуудлаар мэдээлэл өглөө.

С.Бямбацогт: -Төсвийн зардлыг 905 тэрбумаар бууруулна гэдэг эдийн засгийн энэ хүнд цаг үед шийдвэртэй алхам биш. Ард иргэдэд гашуун эм өгсөнтэй л ижил. Гэхдээ нөхцөл байдлаас дүгнэхэд гашуун ч гэсэн тустай гэж бодож байна. Мөн МАН болон АН-ын хооронд байгуулсан гэрээнд “гадаад өрийг нэмэгдүүлэхгүй” гэдэг хатуу байр суурийг илэрхийлсэн байгаа. Гэтэл шийдлийн Засгийн шазар энэ онд өрийн таацыг 70 хувьд хүргэхээр төсвийн тодотголоор оруулж ирсэн байна. Хуулиндаа бол 40 хувь байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар өрийн таац 55,2 хувьд хүрээд байгаа. Нэгэнт хийгдсэн зээлийн асуудлыг буцааж өгч чадахгүй учраас МАН-ын бүлэг гэрээнд заасныхаа дагуу одоогийн хэмжээнд нь барих арга замыг сонгож ажиллана. Алдарт эхийн одонгийн мөнгийг өгөхдөө хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд олгохгүй гэсэн саналыг оруулж ирсэн байсан. Үүнийг дэмжихгүй. Учир нь Алдарт эхийн одонгийн мөнгө авдаг эхчүүдийн 90 хувь нь 55 ба түүнээс дээш насныхан байгаа. Тиймээс үргэлжлүүлж олгох тал дээр байр суурьтай байна. Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшингээр нь ялгаж өгнө гэдэг асуудлыг мөн манай нам дэмжихгүй. Гэхдээ энэ тал дээр шийдвэрт хүрээгүй байна.

Б.Чойжилсүрэн: -Хөрөнгийн татварын тухай хуулийг оруулж ирсэн байсан. Тухайлбал авто тээврийн татварыг орон нутагт нь татварын хууль тогтоомжид заасан эрхийг нь өгөөд дээд хязгаарыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн малын хөлийн татвар гэж бий болгосон. Орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө шийдвэрлэн 1000 хүртэлх төгрөгийг нэг малаас тооцон авах тухай асуудал хуулинд оруулж ирсэн. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа. Хямралын үед татварыг нэмэгдүүлнэ гэдэг зөв шийдэл биш гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн татварыг 2-3 хувиар нэмэгдүүлэх талаар оруулж ирснийг мөн дэмжихгүй байгаа. Шинээр Нийслэлийн татвар гэж нэмэгдэж орж ирсэн. Урьд нь байгаагүй татвар. Энэ нь борлуулалтын үнийн дүнгээс 1 хувь хүртэл татвар ногдуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл үр тариа боловсруулаад худалдахад 1 хувь, гурилын үйлдвэрт худалдахад 1 хувь, гурилаа талх болгоод борлуулахад нэг хувь гэх мэтээр ойролцоогоор 3-4 хувийн татвар ногдуулж байна. Гэтэл уг татварыг юунд зарцуулахыг тодорхой зааж өгөөгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. МАН-ын бүлэг ирэх долоо хоногийг хүртэл 2015 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэнэ гэсэн юм.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:32


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.