Төрөх эмнэлэгүүдийг КАМЕРЖУУЛЖ байна

Д.Тулга / Эрүүл мэнд

emneleg

Монголчууд тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буй учраас Эрүүл мэнд, спортын яам, Үндэсний статистикийн газар, Эрүүл мэндийн газрын хэлтсүүд болон төрөх эмнэлэгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гурван сая дахь иргэнийг тодруулах журмын талаарх мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх, төрөх эхийн судалгааг тодорхой болгох, төрөлтийг тухайн өдөрт нь багтаан мэдээлэх үүрэг авчээ. Мөн I, II, III төрөх эмнэлэгт гурван сая дахь иргэн төрөх өдөр маргаан үүсгэхгүйн тулд төрөх өрөөнүүдийн камерыг сайжруулж, эмнэлгийн цагийг Улаанбаатар хотын цагтай тааруулсан байна.

Манай улсад өдөрт дундажаар 220-280 хүүхэд шинээр мэндэлдэг Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар энэ сарын сүүлээр Монгол улсын гурван сая дахь иргэн төрөх магадлал тун өндөр байгаа. Гурван сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэл ажилд 800 орчим сая төгрөг төсөвлөжээ. Та Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:02


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.