Барилгын компани Туул гол руу бохироо асгаж байна гэх мэдээллийн мөрөөр

Д.Тулга / Нийгэм

“Яагаад Дархан цаазат Богдхан уулын аманд байшин, барилга барьсаар байна вэ. Туул гол хэдий болтол бохир усаа асгах юм бэ ” гэх энэ асуултыг иргэд төр засгийн удирдлагуудаас олон жил асууж байгаа. С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байхдаа 2012 оны 9 дугаар сарын 27-ны өдөр А-22 тоот тушаалаа гаргаж, “Богд ууланд газар ашиглуулах шийдвэр гаргахыг түр зогсоосон. Энэ тушаал 2014 оны сарын долдугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж, энэ хугацаанд Богдхан уул болон түүний хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй байдаг.

Гэтэл өнгөрсөн хавраас эхлэн Богдхан уулын араар тавигдсан шинэ замын урд дээд зэрэглэлийн орон сууц баригдаж эхэлсэн. Тус барилга нь энэ онд ашиглалтад орж буй “Герман Стандарт” ХХК-ийн “ГЭРЭГЭ ВИЛЛА” лакшери комплекс амины орон сууц юм байна. Энэ барилга төвийн шугамд холбогдоогүй учраас “Бохироо үерийн далан ашиглан Туул гол руу асгаж байна” гэх мэдээллийг иргэд бидэнд өгсөн юм.

Мэдээллийн мөрөөр тус барилга дээр очиход дулааны асуудлаа шийдэхийн тулд жижиг уурын зуух галладаг нь харагдаж байлаа. Оны өмнөхөн тус барилгын уурын зуухны гадна талд бохир ус овоороод хөлдчихсөн, зарим хэсэг нь Туул гол руу урссан байжээ. Дээрх компани биднийг очиход Туул гол руу асгасан бохироо цэвэрлэсэн байв. Харин уурын зуухны үүдэн хэсэгт бохир хар өнгөтэй ус хөлдчихсөн харагдсан юм.

Бид уурын зуухны ажилтнаас нь тодруулж асуухад “Би энд саяхан ажилд орсон. Тийм болохоор Туул гол руу яагаад бохир асгасныг сайн мэдэхгүй байна. Мэддэг хүн нь удахгүй ирэх байх. Харин энэ /мөс рүү гараараа заав/ заримдаа тогоон доторхи ус халгиад байдаг. Тэгэхээр нь илүүдэл усаа гаргаж асгадаг” гэх тайлбар өглөө.

Галч нар уурын зуухныхаа хойно бүрэн шатаж дуусаагүй нүүрсний үнсийг энд тэндгүй асгасан нь тэр хавийг багагүй бохирдуулжээ. Хуурай улирал байсан бол түймэр гарахаар харагдаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:45


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.