Тавантолгой төслийн 30 хувийг “Сумитомо” худалдаж авах нь тодорхой болжээ

Д.Тулга / Эдийн засаг

tavantolgoiЭнэ сарын 5-наас Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компаниудын түншлэлтэй хэлэлцээр хийж эхэлсэн. Тус төсөл дээр уул уурхай, төмөр замын салбарын 30 гаруй шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй. Манай талаас 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах, 270 км төмөр зам тавих, өмнөх өр зээлийг төлж барагдуулах зэрэг шаардлага тавьсан.

Хэлэлцээрийн эхний шат “Тавантолгой” төслийг тойрсон нөхцөл байдал, санхүү, төмөр замын талаарх мэдээллийн хүрээнд өрнөжээ. Үр дүнд нь “Тавантолгой”-н асуудлаар нэгдмэл ойлголтод хүрсэн байна. Тодруулбал, манай талаас санхүүгийн ямар нэгэн эрсдэл үүрэхгүй учраас хөрөнгө оруулагч нарт концессийн гэрээний төслийг гаргаж өгөх хүсэлт тавьсан бөгөөд энэ дагуу ажлын хэсэг төслүүдийг хүлээн авчээ. Төслүүдийг нягтлан бүх асуудлыг тусгасан байна.

Тавантолгой төслийн хоёр дахь удаагийн томоохон хэлэлцээр өчигдөр ХХААЯ-нд боллоо. Энэ үеэр Ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэхдээ “Банкны шаардлагыг хангасан баримт бичгийг дундаасаа гаргах нь бидний хамтын зорилго болоод байгаа. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч болоод засгийн газар өөр өөрийнхөө байр суурь, эрх ашгийг тэнцвэржүүлсэн, хамгаалсан байдалд бичиг баримт хийгдэх ёстой. Бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчмыг тохиролцсон. Бид анхнаасаа харилцан ашигтай байх стратегийг тохиролцсон. Харилцан ашигтай байх стратеги гэдэг ойлголт дотор эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй, санаа зовсон бүх асуудлаа ярьдаг. Санаа зовж байгаа бүх асуудлаар бүтээлч санаачлага тал талаасаа гаргаж ажиллах ийм зарчмуудыг дотроо агуулж буй. Ийм хэлбэрээр бид ажиллаж байна. Гучин жилийн хугацаатай энэ төсөл хэрэв амжилттай болсон нөхцөлд хамгийн бага тооцоогоор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн болоод зарцуулалт, хөрөнгө нь 94 тэрбум доллартай тэнцэж байгаа юм.

Ерөнхийдөө 30 хувийг бол өөрийн хөрөнгөөр, оролцогч компаниуд 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээл босгох юм. Энэ дотор хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зардал тал дээр “Сумитомо” том мөнгө босгох юм. Яагаад гэвэл борлуулалтаа хариуцаж байгаа учраас. Магадгүй энэ төслийн 20-30 хувь баталгаатай “Сумитомо” худалдаж авах ийм нөхцөл байдал үүсэх байх. Хэрвээ бид амжилтад хүргээд, гэрээнүүд зурагдаад, ажил хийх дээрээ хүрвэл мөн консерциум дотор гэрээ зурах асуудал зэрэг хийгдэнэ. Тэгж байж цаг хугацааны нэгдмэл байдал бий болно. Хугацаа зөрөх учраас, олон ажил хийгдэх учраас ингэж зохицуулах байх. Бид өөдрөг сэтгэлээр одоохондоо ярьж байгаа юм шүү. Тэрнээс биш бас бэрхшээл байгаа гэдгийг нуугаад хэрэггүй гэж бодож байна” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.