Тэргүүн хатагтай Б.Болормаа эмнэлэгт хөрөнгө оруулалт хийлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

bolormaaӨнөөдөр Монгол Улсын тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын тэргүүн, Х.Болормаа Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн хоёр өрөөг тохижуулсанаа хүлээлгэн өглөө.

Тэргүүн хатагтай Б.Болормаа хавдрын өвчлөл жил ирэх бүр нэмэгдсээр байна. Уг өвчнөөс хүн амаа урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхэд орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай ба хавдартай тэмцэх дэлхийн өдөртэй зэрэгцэн тус эмнэлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв.

Төв аймгийн хэмжээнд жилд 180 гаруй хүн хавдраар өвчилдөгийн 130 орчим нь хүндэрсэн үедээ эмнэлгийн байгууллагад ханддаг аж.

“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан, ТББ ийнхүү 20 гаруй сая төгрөгийн өртөгтэй тасгаа 16 дахь аймагтаа хүлээлгэн өгчээ. Цаашид Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймгуудад ажиллах юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:55

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.