Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барина

Д.Тулга / Боловсрол

surguuli

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 оны 10 дугаар сард шийдвэрлэсэн. БСШУЯ тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг хийж, Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан байна. Эхний ээлжинд 2015 онд нийслэл, хөдөө орон нутагт нийт 21 сургууль барихаар санал боловсруулжээ.

Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ачааллыг жигдэлж, хоёр ээлж рүү шилжүүлэх, мэргэжлийн хяналтын газраас тухайн сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, барилгыг буулгаж шинээр барих дүгнэлт гарсан, барилга барих зөвшөөрөл олгогдсон, техникийн нөхцөл хийгдсэн зэрэг зарчмаар сонголт хийжээ.

Эдгээр сургуулийн барилгын ажлыг нэг загварын зургаар ТЭЗҮ-ийг боловсруулж барих юм байна. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 22 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь Улаанбаатар хотод байгаа аж.

Улаанбаатар хотын сургуулиудад жилд дунджаар 4000 орчим хүүхэд хөдөө орон нутгаас шилжиж ирдэг гэсэн судалгаа бий. Барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай байгаа юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.