Хөгжил Монголыг тойроод өнгөрөх үү

Д.Тулга / Нийгэм

Зургийн тайлбар: Оросын зарим сайтуудад тавигдсан зураг

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бүтээн байгуулалтуудын нэг бол яах аргагүй хоёр том гүрнийг холбосон өндөр хурдны галт тэрэгний зам юм. Уг төмөр зам тавигдсанаар зөвхөн Хятад, Орос гэлтгүй манай улс болоод Ази, Европын хөрш зэргэлдээ улс орнуудад ч мөн эдийн засгийн болоод аялал жуулчлалын таатай нөхцөл бий болно. Хятад, ОХУ-ын хувьд жил ирэх бүр эдийн засаг, бусад талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж байна. Өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзалтынхаа үеэр Москва болон Бээжин хотуудыг холбосон өндөр хурдны 7000 мянган км төмөр зам тавих тухай хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурсан.

-МОСКВА БЭЭЖИНГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМЫН АЧ ХОЛБОГДОЛ-

Нийт зардлын хувьд 230 тэрбум орчим ам.доллар болох бөгөөд дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замаас гурав дахин урт байх юм. Өмнө нь Москвагаас Бээжин рүү Транс-Сибирийн замаар найм хоног орчим зорчдог байсан бол тус төмөр зам тавигдсанаар хоёр хоног болох аж. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны болоод эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын хувьд илүү шинэ түвшин нээгдэж байна гэж ойлгож болно. Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм. Энэ нь зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой болно гэсэн үг. Манай улс нь ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон юм.

-ОЮУТОЛГОЙН ЖИЛИЙН АШГААС 20 ДАХИН ИХ АШИГ ӨГӨХ АЖ-

Энэхүү төмөр зам манай улсаар дайран өнгөрвөл Хятад болон ОХУ-ын хувьд эдийн засгийн тал дээр хэд дахин хэмнэлттэй. Манай улсад аялал жуулчлалын томоохон гарц нээгдэхээс гадна одоогийн Оюутолгойгоос жилдээ орж ирдэг ашгаас 20 дахин их хэмжээний ашгийг манай улсын төсөвт оруулж ирэх боломжтой болно гэсэн анхан шатны тооцоо гаргаад байгаа. Манай улс хөгжлийн томоохон боломж, дэд бүтцийн ашигтай хамтын ажиллагаануудаас хоцролгүй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байна.

-СИ ЗИНЬПИН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭХ ҮҮ-

БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэрээ “Хятад улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг бүх хөршүүдээсээ урьж байна” гэсэн нь зөвхөн монголчуудад хандсан үг байгаагүй. Нийт хөршүүддээ хандаж хэлж байсан. Тиймээс энэ хэлсэн үгийнх нь дагуу УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлах үеэрээ “Энэ төмөр зам манай Улаанбаатар хотоор дайран өнгөрөөсэй. Бид ч гэсэн танай хөгжлийн хурдан галт тэргэнд суумаар байна” гэсэн санаа хэлсэн юм.

Энэхүү төмөр зам нь манай улсын оролцоогүйгээр тавигдана. Бид газрынхаа төлбөрийг аваад суух юм. Бизнесийн ч өндөр ач холбогдолтой. Манай улсын нэрлэснээр Талын зам. Хятад улсын хэлж байгаагаар Торгоны замын эдийн засгийн бүс юм. Нөгөө талаараа гурван улс дэд бүтцээрээ нэгдвэл манай улсад олон боломж нээгдэж байгаа явдал гэж ойлгож болно” гэсэн юм. Юутай ч БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсаар дайруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн учир түүний зүгээс ОХУ-тай хэрхэн тохиролцох нь тодорхойгүй байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын хилээр тойруулж тавихаар болсон зэрэг мэдээлэл цацагдаж байгаа боловч хоёр улсын хувьд ийм шийдвэрт хүрсэн нь баттай биш юм.

BBC, CCTV болон Оросын мэдээллийн сувгуудаар манай улсаар дайруулан тавих нь хамгийн зөв гарц байж болох талаар мэдээлж байсан. Манай улсын хувьд энэ боломжийг алдахгүй байхад өнөөх популистуудыг үүнээс хол байлгах. Хэзээд улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, төсөл, гэрээнээс ашиг хонжоо, хувийн PR хайж байдаг популистууд энэ удаа чимээгүйхэн байж, амаа татаад өнгөрөөсэй хэмээн залбирах л үлдэв бололтой.

Т.БАТСҮРЭН

Зургийн тайлбар: Хятадын CCTV болон BBC-гээр цацагдсан зураг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:18


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.