Монос групп “Эрүүл энх амьдралын төлөө...” уриан дор ээжүүд, бүсгүйчүүдээ баярлууллаа

Д.Тулга / Эрүүл мэнд

Хамгийн сайхан гэгээлэг өдрүүдийн нэг бол яах аргагүй бурхан ижий, үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярлуулдаг, бидний хэлж заншсанаар олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр байдаг билээ.

Саяхан тохиосон эл өдөр 25 жилийн түүхтэй МОНОС группын хамт олон нэгэн сайхан арга хэмжээ зохион байгуулсан нь Эрүүл энх амьдралын төлөө..." уриан дор хийгдсэн ээжүүд бүсгүйчүүдээ баярлуулах аян байлаа.

Тус аянд Монос группын охин компаниуд гар бие оролцон “Нивеа”, “Албени” брендүүд ивээн тэтгэгчээр ажиллаж, 2015.3.8-ны өдөр эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, шинээр төрсөн болон гадуур салхилж буй ээжүүд, бүсгүйчүүдийг багтаасан нийт гурван зуун найман ЭЛБЭРЭЛТ ээжид гарын бэлэг гардуулж, баяр дээр нь баяр нэмсэн нь яах аргагүй сэтгэлд гэрэл гийсэн сайхан үйл ажиллагаануудын нэг болж өндөрлөлөө.

Ээжүүд бүсгүйчүүд маань ихэд талархан хүлээж авч байсныг Монос группын хамт олон хэлж байсан юм.

Ээжүүдийн сэтгэгдэл:

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв эмнэлэг- шинээр төрсөн ээж Энэрэл:
-Их баярлалаа. Үнэхээр гэнэтийн бэлэг боллоо. Бурханаас илгээсэн гэнэтийн бэлэгтэй маань зэрэгцээд Монос групп бас бэлэг гардууллаа. Их сайхан байна.

УИД-ийн замын эсрэг тал, Охины хамт салхилж явсан Ээж:
-Танай хамт олныг дэмждэг шүү. Монголын маань сайн компаниудын нэг гэж боддог. Маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Эх нялхасын төв эмнэлэг, Зээгээ хараад буцаж буй Насаа эмээ:
-Эмээ нь их баяртай байна. Баярлалаа хүүхдүүд минь, танай байгууллагын хамт олонд сайн сайхныг хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. МОНОС группын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.