ОХУ-ын Хорио цээрийн байнгын төлөөлөгч Монголд ажиллана
ХБНГУ-ын Берлин хотноо хөдөө аж ахуйн Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг үргэлжилж байна. ХХАА-н сайд Р.Бурмаа “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний долдугаар чуулга уулзалт”-д амжилттай оролцжээ. Тэрээр хөтөлбөрийн дагуу Беларусь улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Леонид Мариничийг хүлээн авч уулзаж, Монгол Улсаас хөдөө аж ахуйн чиглэлээр тус улсад оюутан сургах санал тавьсан байна.
Мөн Казахстан улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Омаров Салахантай уулзжээ. Энэ үеэр Омаров Салахан Монгол Улсаас мах импортлох асуудлыг дэмжээд, Гаалийн холбооны гишүүн орны хувьд тус холбооноос Монголын 8 компанид тавьсан хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа амласан байна.
ХХАА-н сайд Р.Бурмаа ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд Н.В Федоровтой уулзжээ. Н.В.Федоров Монгол Улсад дахин үүдээ нээж буй Оросын худалдааны төлөөлөгчийн газрын Хорио цээрийн байнгын төлөөлөгчийг ОХУ-ын Засгийн газраас томилон ажиллуулах болсныг дуулгасан байна. Ингэснээр Монголоос тус улсад мах экспортлоход тулгарч байсан тодорхой хэмжээний хүнд суртал багасна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:57
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:56