Авлигатай тэмцэх хөтөлбөрийг дэмжсэнгүй

Д.Тулга / Улстөр

uih

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх тухай үндэсний хөтөлбөр, Хөрөнгө оруулалтын тухай, Мөнгөн усны тухай зэрэг 10-аад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Ингээд Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх тухай үндэсний хөтөлбөрийг хэлэлцэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Учир нь өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн байна. Байнгын хороо дээрх хөтөлбөрийг хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс байнгын хорооны уг дүгнэлтээр санал хураалт явууллаа. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаалчилсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх тухай үндэсний хөтөлбөрийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Тиймээс дээрх УИХ-ын тогтоолын төслийг буцаасан юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.