Тендерийн урилга: Монголбанкинд компьютер нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015 оны 03 дугаар сарын 02

Тендер шалгаруулалтын нэр: Монголбанкинд компьютер нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: РС-2015/01

Монголбанк нь эрх бүхий тендерт оролцогчоос ажлын хэрэгцээнд зориулан компьютер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцтай байна. Үүнд:

Багц 1.Ширээний болон зөөврийн компьютер.

Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Монголбанкны 4101000014 (дансны нэр: Тендерийн хороо) тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 200,000,000.00 төгрөг,

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200,000,000.00 төгрөг,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2013 он.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй бөгөөд тендерт оролцогчид давуу эрхийн зөрүү тооцохгүй болно. Хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрөхгүй.

Тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МОНГОЛБАНК
Бага тойруу -3,15160, Улаанбаатар хот,
Монголбанкны “А" байрны 1 давхар 2 тоот өрөө,
Утас: (976) 11-310633, 310150, Факс: (976)-11-311471


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.