“Рио Тинто” Засгийн газарт шахалт үзүүлжээ

Д.Тулга / Эдийн засаг

riotintoОюутолгойн орд газрыг ашиглах төслийнхөн гэрээ байгуулснаасаа хойш элдэв маргаанаар тасрахгүй өнөөг хүрч байна. Төслийн анхан шатны санхүүжилтийн тооцоог манай Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй, Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 130 сая ам.долларын акт тогтоосон. Үүнээс болж далд уурхайн буюу хоёрдугаар шатны санхүүжилт болох 5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт гацчихаад байгаа. Гэтэл Оюутолгой болон Туркойз хилл, Рио Тинто компаниудын зүгээс манай Засгийн газарт Харилцан ойлголцлын санамж бичиг хэмээх зүйлийг тулгасан байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард тэд долоон хуудас бүхий харилцан ойлголцлын бус шахалт, шаардлагын агуулгатай баримт бичигт гарын үсэг зуруулахаар оролдож байжээ. Санамж бичгийн төслийн 2.4-т “Зардлын зөрүүний талаар хангалттай тайлбар хийгдсэн бөгөөд талуудын хооронд нэгдүгээр шатны зардалтай холбоотой шийдэгдээгүй ямар нэг асуудал болон сөрөг дүгнэлтүүд байхгүй болно” хэмээн тулгажээ. Гэтэл төслийн анхан шатны санхүүжилтийн дүнтэй холбоотой маргаан өнөөг хүртэл эцэс болоогүй байна.

Мөн санамж бичгийн төслийн 2.7-д зөвхөн дор дурдсан нөхцлүүд хангагдсаны үндсэн дээр төслийн хоёрдугаар шат эхлэх боломжтой” хэмээгээд ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрч батлах, 2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр тогтоосон татварын акт шийдвэрлэсэн байх гэх мэт тулгалт оруулжээ.

Цааш нь 3.4 дэх заалтдаа “Төслийн санхүүжилтийн таталт хийхийн тулд 2.7 болон 3.2-т заасан хоёрдугаар үе шатны угтвар нөхцлүүд хангагдсан байх шаардлагатай гэжээ. Энэ мэтчилэн хэрэв тохиролцоонд хүрч төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхэлвэл эхний жилд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс үзвэл Оюутолгой төслийнхөн монголчуудыг, манай Засгийн газрыг ямар ч байсан буулгаж авна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа бололтой.

Э.ЭНХ-ЭРДЭНЭtio


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:56


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.