Тендерийн урилга: Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдах авах

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015 оны 01 дугээр сарын 29-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдах авах

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМСЯ-В/2015/01

Эрүүл мэнд, спортын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй иөхцөлтэйгээр 50 000 төгрөгийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн сангийн 900020001 тоот дансанд хийнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2012, 2013, 2014 он)-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн борлуулалтын дундаж нь тендерт санал болгож буй нийт багцын үнийн дүнгийн 30%-иас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 300,000,000 төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн баталгаа:

Баталгааны дүн /төг/

Багц 1-5. Вакцин - 18,731,410.0 төгрөг

Багц 6-19. Биобэлдмэл- 2,981,260.0төгрөг

Вагц 20 Зүү тариур- 26,400.00 төгрөг

Тендерийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны 10.00-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 03 дугаар сарын 02-ны 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг :Улаанбаатар-48, Олимлийн гудамж-2, Засгийн газрын 8-р байр,

Эрүүл мэнд, спортын яам, 3 давхар, 305 дугаар өрөө

Утас/51/263967


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.