Аяга таваг угаагч, цайруулагч, ариутгагч бодисууд багтраа өвчин үүсгэдэг

Д.Тулга / Эрүүл мэнд

Та бидний амьдралд аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гэх мэт элдэв төрлийн химийн бодис өдөр тутмын хэрэглээ болоод удаж байна. Гэрийн эзэгтэй та цэвэрлэгээний бодисуудыг ахуйн хэрэглээндээ хэтрүүлэн хэрэглэдэг бол гэр бүлийнхэнд болоод таны эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлдэг аж. Тодруулбал, ийм бүтээгдэхүүнүүдийн найрлагад химийн хүчтэй бодисууд ордог учир багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг /Method ургамлын найрлагатай гэр цэвэрлэгээний бүтэээгдэхүүнүүдийг/ сонгож авах хэрэгтэй юм.

Аяга таваг угаагч, угаалгын нунтаг, өнгөлөгч, ариутгагч, цайруулагч, цэвэрлэгч зэрэг ахуйн химийн бодис худалдан авахдаа дараах тэмдэглэгээг анзаарч байх хэрэгтэй.

Цочироогч бодис

ЦОЧРООГЧ БОДИС

Цэвэрлэгч, угаагч бодис бүхий сав баглаан дээр олонтаа харж болно. Нүд, арьсанд хүрсэн үед цочроон загатнаа үүсгэх, үрэвсүүлэх аюултай. Тиймээс гартаа бээлий өмсөн ашиглана. Ашиглаж байх үедээ өрөө, тасалгааны цонхыг нээн сайтар агааржуулахгүй бол ууршил нь ханиалга өдөөх, амьсгалын дээд замыг үрэвсүүлж болзошгүй.

Хортой бодис  ХОРТОЙ БОДИС

Будаг шингэлэгч /ихэнх хүмүүс “расmворитль” гэж хэлдtг/, лак, будгийн саван дээр байдаг. Хүнд хортой бодис агуулагдсан бүтээгдэхүүн гэдгийг анхааруулж байдаг.

Идэмхий бодис   ИДЭМХИЙ БОДИС

Хоолойн бөглөө гаргагч бодис бүхий саван дээр заавал ийм тэмдэг байх ёстой. Тухайн бодис найрлагадаа шүлт, эсвэл хүчлийг өндөр тунгаар агуулсан гэдгийг зааж байдаг. Тиймээс арьсанд хүрвэл маш хүчтэй түлдэг. Ийм бүтээгдэхүүнтэй ажиллахдаа хамгаалалтын бээлий заавал өмсөх ёстой.

Байгаль орчинд аюултай   БАЙГАЛЬ ОРЧИНД АЮУЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Амьтан, ургамалд аюул учруулж болзошгүй бодис агуулж байгааг заасан тэмдэг. Тэгэхээр сав баглааг нь хамаагүй хаяхгүй, хүүхэд, амьтан хүрэхээргүй газар хадгалах ёстой.

Гэрийн эзэгтэй та сөрөг үр дагаваргүй гар доорхи хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан ахуйн цэвэрлэгээ хийх боломжтой. Жишээлбэл, хүнсний содад чадахгүй зүйл тун ховор. Аяга, таваг, савыг элдэв толбо, тосоос бүрэн арилгадаг. Мөн эмчилгээний гоо сайхны зориулалтаар ашиглаж болно. Шүдний оогоор зөвхөн амны хөндийн эрүүл мэнд, ариун цэврийг сахихаас гадна ахуйн хэрэглээнд дараахь байдлаар ашиглаж болно. Сонгино сармис, далайн гаралтай хүнс арилгаж, цэвэрлэсний дараа гарт таагүй үнэр шингэдэг. Энэ тохиолдолд багахан оогоор гарын алга болон хуруунуудаа сайтар үрээд усаар зайлж арилгаарай. Үнэт эдлэл цэвэрлэх, тосон харандааны толбо арилгах, спорт нүдний шил цантахыг зогсоох, нярай хүүхдийн угж цэвэрлэх, модон эдлэл дээрх аяганы толбо арилгах, хивсний толбо арилгах, угаалгын өрөөний шил, толь, никель төмрөн дээрх усны дуслуудыг шинэхэн мэт гялалзуулах болно.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.