САЙН МЭДЭЭ: Иргэд эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно

Д.Тулга / Эрүүл мэнд

uih

Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа. Хуулиар даатгуулагч бүр эрүүл мэндийн даатгалын цахим карттай болох юм байна. Цахим картанд нь даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн байгууллагуудаас авсан үйлчилгээний талаарх мэдээллийг агуулах юм. Тус цахим картыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаас даатгуулагчид олгох юм байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш нийтдээ 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. Харин даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагын үүднээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулсан нь ийнхүү батлагдаж байгаа юм.

Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу албан журмаар даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн албан журмын даатгалын болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:00


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.