Автобусны буудал дээр машинаа зогсоовол эрхээ хасуулна

Д.Тулга / Хууль

avtobusУлаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сонгино Хайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасах арга хэмжээ авч эхэлжээ. Тиймээс жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхааруулж байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.