С.Баярцогтын асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

Д.Тулга / Улстөр

bayartsogt

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй таван гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Хуулийн дагуу УИХ уг асуудлыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрлэх юм. Нэр бүхий гишүүд сайд С.Баярцогтыг Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны идэвхжлийг хангах, зөвлөх үйлчилгээ авахад 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан хэргээр “буруутгаж” байгаа аж. Харин УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг өчигдөр хэлэлцээд гүтгэлэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.