Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга: Наркологийн товийн барилга барих

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Уралдаант шалгаруулалтын нэр: “Наркологийн товийн барилга барих” төсөл

Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2014-21/31-29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийг “Наркологийн төвийн барилга барих " төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

Уг төсөл нь”Барих-шилжүүлэх”төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр батлагдсан зураг төсвийн дагуу барилгыг барьж ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлнэ.

Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь концессын гэрээнд тавигдсан шаардлага нөхцөлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй, техникийн болон санхүүгийн чадвартай байна.

Үүнд:

- Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2013-2014 онуудад дундаж 500,000,000 /таван зуун сая/төгрөгөөс дээш байх.

- Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын нийт өртөг: 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

- Тухайн ажлыг гүйцэтгэхэд: Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх.

Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 11:00 цагаас өмнө албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Төрийн сан банкны 200051007 тоот дансанд төлсөн байх шаардлагатай. Албан бичигт дараах баримт бичгийг хавсаргаж ирүүлнэ.

Үүнд:

- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батаалгаажсан/

- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батаалгаажсан/

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан сүүлийн 2 жилээр

- Мэргэжлийн боловсон хүчний чадварын мэдээлэл

- Техник, тоног төхөөрөмжийн чадварын мэдээлэл

- Сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар,
Концесс. Төр, хувийн хэвшлийн түншлэл, инновацийн хэлтэс
Хаяг: СБД, 8-р хороо, Соёлын Төв өргөө, Г корпус,
Нийслэлийн өмчийн 1-р байр, 5 давхар, 523 тоот өрөө
Утас: 315614, 99034349, 93200009


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.