Баянгол дүүрэг цусны төвийн салбартай боллоо

Д.Тулга / Эрүүл мэнд

tsusДонорын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого бий. Энэ бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нэгдэж, ЭМЯ, ЦССҮТ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу цус цуглуулах төвийг Баянгол дүүрэгт нээлээ. Дэлхийн улс орнуудад нэг саяас дээш хүн амтай хотод дунджаар цус цуглуулах хэд хэдэн төвтэй байдаг бол Улаанбаатар хотод зөвхөн суурин нэг төв байгаа нь хангалтгүй юм. Энэхүү төв ашиглалтад орсоноор цусаа бэлэглэгч доноруудад үйлчилгээ ойртож, байнгын идэвхтэн донорын тоо нэмэгдэх, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:59

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.