Тендерийн урилга: Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн автобус /1ш/

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн автобус /1ш/

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0002

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн автобус /1ш/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу, Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдреес эхлэн 45 хоногийн турш хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн(2013, 2014) борлуулалтын дундаж орлого 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ируүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2013 он, 2014 он/-д санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх өртөгтэй ижил төрлийн автобус нийлүүлж байсан туршлагатай байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил /2013,2014 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчийн зевшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт 1200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минут-аас өмнө Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, 11 цаг 45 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,
10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот,
мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:02


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.