Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

Иргэдийн хувьд эмнэлэгт үзүүлэхэд эмчлүүлэгчийн карт гэж хүүхдийнхээ хичээлийн дэвтэр, элдвийн бичгийн цаас тэргүүтнийг цуглуулан хавсаргасан байх нь элбэг. Энэ асуудлыг халж удахгүй иргэн бүр эрүүл мэндийн цахим карттай болох аж. Энэ нь иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх болон өөрийн өвчний түүхийн мэдээллийг хадгалах гэсэн хоёр чиглэлээр ашиглаж болох юм байна. Ингэснээр эмнэлгийн үйлчилгээ эмч, сувилагчдын иргэнд хандах хандлага өөр болж даатгалаа төлсөн хэрнээ, хангалттай үйлчилгээ авч чаддаггүй, эмч, сувилагчаа гуйдаг буруу тогтолцоо арилах боломжтой гэв.

-ЦАХИМ КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ-

Дэлхийн олон улс оронд энэхүү цахим картын үйлчилгээ нэвтрээд багагүй хугацааг үдэж байна. Тухайлбал, Тайвань Улс нь 23.0 сая хүн амтай, хүн амын 10.6 хувь нь 65 ба түүнээс дээш настай, нийт хүн амын 99.9 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг. Тус улсын иргэдийн хувьд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын цахим карт олгодог бөгөөд уг карт нь үйл ажиллагааг хөнгөвчлөх, тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийг бүртгэх, халдварт өвчний тархалтыг хянах, олон дахин давтан эмчлүүлж байгаа даатгуулагчийг олж илрүүлэх зэрэг функцийг гүйцэтгэдэг байна.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн эрүүл мэндийн даатгалынхаа төлөлтийг тогтмол хянаж, эмнэлэгт үзүүлэхдээ өөрийн өвчний түүхийг цахим картаар уншуулах боломжтой болох аж. Энэ нь нөгөөтэйгүүр өвчтөний эрүүл мэндийн нууц задрахгүй байх, эрүүл мэндийн даатгалын төлөлтөө хянаснаар хэрхэн яаж үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжоо хянах, ямар үйлчилгээ авсан, төлбөрийн үлдэгдэл нь хэд байгаа зэрэг бүхий л мэдээллээ цахим картаараа авах боломжтой юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:58


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.