УИХ-ын гишүүн А.Тлейханд хүндэтгэл үзүүллээ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол хүртсэн УИХ-ын гишүүн А.Тлейханд эрчим хүчний салбарын хамт олон хүндэтгэл үзүүлжээ. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн А.Тлейхан нь 1976 онд ДЦС-3-д зуухан цехээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ээлжийн дарга, цехийн дарга, ерөнхий инженер, станцын дарга гээд удирдах албан тушаалд шат дараалан дэвшиж, улмаар салбарын удирдлагаар томилогдон ажиллажээ. Түүний санаачлан боловсруулсан УИХ-ын 72 дугаар тогтоол эрчим хүчний салбарыг зах зээлийн горимд шилжүүлэхэд чухал түлхэц болж, шууд болон шууд бус замаар эрчим хүчний салбарт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болсныг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар тэмдэглэсэн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:56


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.