Өвдөг, түнхний үе солих хагалгааг орон нутагт амжилттай хийжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

hagalgaaДорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн эмч нар Монгол Солонгосын хамтарсан “Уваши Мед” ХХК-тай хамтран энэ сарын 15, 16-ны өдрүүдэд өвдөг, түнхний үе солих хагалгааг орон нутагтаа амжилттай хийжээ.

Энэ нь өндөр технологи бүхий гэмтэл согогийн мэс заслын аргуудыг орон нутагтаа үе шаттайгаар нутагшуулах, 3-р шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдийн чирэгдлийг багасгаж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон онцгой ач холбогдолтой ажил болж байна. Тус хагалгаанд орсон гурван хүний биеийн байдал сайн байгаа аж.

Цаашид энэ төрлийн хагалгааг орон нутагтаа гурав дах шатлалын мэргэжлийн багтай хамтран хийж, эмч нарыг ажлын байранд нь сургаж, иргэдийг хүлээлгэх, чирэгдлийг бууруулах тал дээр анхаарч ажиллахаа эмнэлгийнхэн мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:56

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.