III төрөх эмнэлэг гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

Баянзүрх дүүрэгт олон жил, он дамжин яригдаж байгаа нэг асуудал бол III төрөх эмнэлэг. Санхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болж, шинэ төрөх эмнэлэг барих ажил гацаанд ороод байсан билээ. Өнгөрсөн 2014 онд хөрөнгийн асуудлыг шийдэж, гүйцэтгэлийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх III төрөх эмнэлэгийн барилгын ажил дуусч ирэх гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийхээр болжээ. Тус эмнэлэг нь 200 ортой бөгөөд орчин үеийн стандартаар баригдсан томоохон төрөх эмнэлэгт тооцогдох юм. 300 мянга гаруй хүн амтай нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг III дугаар төрөх эмнэлэг нь өнөөдөр 45 ортой, 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эмнэлэг хэт ачаалалтай ажиллаж байгаагаас үүдэн ихээхэн эрсдэл бүхий нөхцөл байдлууд үүсдэг байна. Одоо шинэ эмнэлэг ашиглалтад орохоор энэ хүндрэл буурна гэж үзэж байгаа аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:56

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.