Тендерийн урилга: Аянга зайлуулагч хийж суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Төрийн банк

Огноо 2015 оны 02-р сарын 11

Тендер шалгаруулалтын нэр: Аянга зайлуулагч хийж суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ТБ/НТШ/15/42

• Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Аянга зайлуулагч хийж суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтанд битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

• Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 / Нэг зуун мянган/ төгрөгийг Төрийн банкны 349900010309 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно.

• Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

• Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/дундаж орлого нь тендерт санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2014 оны татварт хянагдсан санхүүгийн тайлан

- Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2013, 2014 он/ хугацаанд болон одоо бэлтгэн нийлүүлж байгаа ижил төстэй ажлын гэрээ, гэрээний гүйцэтгэл тооцоо нийлсэн акт, захиалагчид нийлүүлсэн барааны жагсаалт дэлгэрэнгүй мэдээллийн хамт жил тус бүрээр гаргаж ирүүлэх

• Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх дүнтэй (төгрөгөөр) тендерийн баталгаа ирүүлнэ.

• Тендерийг 2015 оны 03-р сарын 16-ны 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 12 цаг 30 минутад нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж,
Төрийн банкны төв 2-р байр, Хангамж үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ Утас: 88043141


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.