Барак Обама Украинд төрийн эргэлт гарахад оролцсоноо хүлээн зөвшөөрөв

Д.Тулга / Гадаад мэдээ

obamaАНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Крымийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн нь Орост ашиггүй болсон хэмээн дүгнэсэн байна. Тэрээр CNN агентлагт өгсөн ярилцагадаа Украинд эрх мэдэл шилжих үйл явцад зуучийн үүрэг гүйцэтгэснээ хэлжээ. Энэ нь Украинд төрийн эргэлт гарахад АНУ оролцсоныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон байна. Тэрээр “В.Путин Крым, Украины талаар шийдвэр гаргахдаа ямар нэг агуу стратегийн бодлого баримтлаагүй. Майдан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, биднийг эрх мэдэл шилжихэд зуучийн үүрэг гүйцэтгэсний дараа В.Янукович оргосон зэрэг нөхцөл байдал түүний хувьд огт санаандгүй хэрэг болсон. Тэр цагаас хойш В.Путин нөхцөл байдалд зохицон ажиллаж ирсэн. Энэ нь Украины бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг үгүй хийж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихөд хүргэсэн” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.