JCI байгууллагын тухай

Д.Тулга / Боловсрол

JCI гэдэг нь “Junior Chamber International” гэдэг үгийн товчлол бөгөөд Монголоор бол “Идэр Залуу Иргэдийн Танхим” гэж орчуулагдана. Учир нь 18-40 насны залуус нь энэхүү байгууллагын жинхэнэ гишүүн байх эрхтэй бөгөөд уг байгууллага нь дэлхийн залуучуудын хамгийн том байгууллагуудын нэгд зүй ёсоор тооцогддог.

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ.

Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо/, НҮБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

JCI байгууллага нь залуу манлайлагчдыг хөгжүүлж илүү үр бүтээлтэй, шилдэг удирдагч болгож төлөвшүүлэх, тэдэнд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хамгийн нэр төртэй байдлаар биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг олон улсын залуучуудын байгууллага билээ.

Гишүүд нь жил бүр гишүүнчлэлийн татвараа төлөх ба сайн дураар хандив өргөж болдог. Энэхүү татвар, хандив нь үйл ажиллагаа явуулах үндсэн санхүүжилт болдог.

JCI байгууллага 2015 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд 2017 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “ASPAC” буюу Ази номхон далайн чуулга уулзалтыг зохион байгуулах том зорилтыг тавьж байна.

JCI Монгол Үндэсний байгууллагын тухай

JCI Монгол Үндэсний байгууллага нь 1991 онд байгуулагдаж 1995 онд JCI байгууллагын 51 дэх удаагийн Чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элссэн юм.

JCI Монгол Үндэсний байгууллага нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Капитал, Их хүрээ, УБ Централ, Лидер, Чэйрмэн, Эко, Найрамдал, Прогресс, Конгресс гэсэн 12 салбар байгууллагад 600 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

JCI Дархан салбар байгууллагын тухай

JCI Дархан салбар байгууллага нь JCI Монгол Үндэсний байгууллагын орон нутаг дах хамгийн анхны салбар байгууллага болно. 1996 онд УИХ-ын гишүүн асан М.Чимэдцэрэнгийн үүсгэл санаачлагаар Монголын Залуу Үе танхимын Дархан дахь салбар нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

JCI Дархан салбар байгууллагыг удирдан ажилласан үе үеийн Ерөнхийлөгчид:

1996 онд М.Чимэдцэрэн

1997 онд М.Сономпил / JCI Монгол байгууллагын 2000 оны Үндэсний Ерөнхийлөгч /

1998-1999 онд Ө.Рагчаасүрэн

2000 онд Б.Одон

2001 онд Д.Энхбат

2002 онд Б.Оролжав

2003 онд Н.Даваасүрэн

2004 онд Г.Сүхээ

2005 онд Л.Ариунтуяа

2006 онд Д.Ерөө

2007 онд О.Энхзаяа

2008 онд П.Оюунгэрэл

2009 онд О.Нямдаваа

2010 онд Г.Гэрэлхүү

2011 онд Ж.Бадамханд

2012 онд Д.Мандахгэрэл

2013 онд Г.Алтантуяа

2014 онд Б.Батсүх нар ажиллаж байв.

2015 онд JCI Дархан салбар байгууллага нь 40 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгчөөр Б.Бадрах ажиллаж байна.

JCI Байгууллагын Алсын хараа

“Идэвхитэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх”

JCI Байгууллагын Эрхэм зорилго:

“Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох”

JCI Байгууллагын Тунхаг:

Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт

Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт

Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт

Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт

Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт

Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт БИД ИТГЭДЭГ

JCI Байгууллагын Зорилго:

Салбар байгууллага нь залуу манлайлагч, ажил хэрэгч хүмүүсийг эгнээндээ нэгтгэж тэдэнд Жэй Си Ай байгууллагаас гишүүддээ олгодог боломжуудыг нээж өгөх замаар орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, Үндэсний байгууллага болон түүний гишүүн Салбар байгууллагуудтай хамтран ажиллаж эерэг өөрчлөлтүүдийг бий болгохыг үндсэн зорилго болгоно.

JCI Байгууллагын Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг.

Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг.

Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ.

Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг.

JCI Дархан салбар байгууллагатай холбогдох:

http://www.jcimongolia.mn

http://www.facebook.com/jcidarkhan

mobile: 91913678


Сэтгэгдэл

Ernie Marcotte [107.173.98.36] 2023-01-20 10:51:39

Hi medee.mn Admin, exact here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

hiZ [5.188.210.52] 2020-05-11 23:53:30

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://kemerovo.podarki-market.ru/catalog/product-117074/?MID=591&result=reply#message591 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://curious-world.ru/mir/puteshestviya/item/1098-tropicheskij-park-nong-nuch-tailand-chast-3 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://girobay.ru/blog/polomki-giroskuterov-i-remont#comment_50 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах c87003a

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:44


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.