“Ил-76” онгоцыг бөмбөгдөгч болгон ашиглахыг зөвшөөрчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

il76Тверь орчимд явагдаж байгаа цэргийн сургуулилтын үеэр тээврийн “Ил-76” онгоцыг бөмбөгдөгч болгон ашиглахыг нисэгчдэд зөвшөөрчээ. Энэ талаар Оросын Агаарын цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч Игорь Климовын мэдээлснийг "Аргументы И Факты" уламжилсан байна. Уг маневрын ажиллагаанд Тверь, Оренбург, Псков, Таганрогт байрлаж буй 10 гаруй экипаж оролцжээ.

Нисгэгчид агаарт нийтдээ 100 гаруй цаг өнгөрүүлж, дайны үеийн байдалтай ойролцоо нөхцөлд ажилласны зэрэгцээ өдөр, шөнөгүй сургуулилтын ажиллагаанд оролцон, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд, мөн саад бэрхшээлтэй газруудад хөөрөлт буултаа гүйцэтгэсэн байна. Онгоцны экипажийнхан зөвхөн байлдааны бөмбөг төдийгүй гэрэлтүүлэгч бөмбөг, радиомаяк ашиглаж, эсрэг этгээдийн ар талд буух талбайг өөрсдөө сонгож байсан аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.