Барак Обама кибер аюулгүй байдалд 14 тэрбум ам.доллар зарцуулах хүсэлт гаргажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

obamaАНУ-ын ерөнхийлөгч Барак Обама төрийн болон хувийн сүлжээнүүдээ хакеруудаас хамгаалах систем байгуулахад зориулж 14 тэрбум ам.доллар гаргах санал боловсруулж байгааг Ройтерс агентлаг дамжууллаа. Барак Обама “Кибер аюулгүй байдал зөвхөн төрийн мэдээллийн санд ч бус хувийн компаниудад хэр чухал болохыг Сони корпорацийн хакердуулсан явдал харуулсан. Дээрх хөрөнгөөр “Civilian Cyber Campus” нэртэй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны байгууллагыг санхүүжүүлж кибер халдлагаас хамгаалах систем байгуулна” гэжээ.

Харин ерөнхийлөгчийн саналд Бүгд Найрамдахчуудын давамгайлсан Конгресс ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.