Тайваньд зорчигч тээврийн онгоц осолджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

taivanЛхагва гаригийн өглөө буюу өнөөдөр агаарын тээврийн “Trans Asia Airways” компанийн ATR-72 онгоц Килунг голын ойролцоо осолдсон талаар Bangkok Post мэдээлжээ.

Тайваний мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, ослын улмаас найман хүн газар дээрээ нас барж, 10 гаруй хүн бэртэж гэмтэн эмнэлгийн тусламж авсан байна. Тайбэйгээс Зиньмэнь рүү чиглэн нисч явсан тус онгоцонд 58 хүн зорчиж явсан аж. Өнгөрсөн оны долдугаар сард “Trans Asia Airways” компанийн Гаосюн-Магун чиглэлд нисч явсан онгоц осолдож, 47 хүн амь үрэгдсэн билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭtaiwan

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.