Эбола вирусээр 506 эмч, сувилагч амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Одоогоос 25 жилийн тэртээ 1990 онд Эбола вирус Африкийн бичний дунд тархаж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Одоогийн байдлаар дэлхийд нийт 100 мянга орчим бичний төрөл зүйл байгаа бөгөөд Эбола вирусын улмаас цөөнгүй нь устаж, үгүй болох аюултай байдалд хүрээд байгаа ажээ. Дэлхийн улаан номонд бүртгэлтэй байдаг маш цөөн тоотой үлдсэн бичний төрөл зүйлд ч энэ аюул хамаатай юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээгээр Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи гэсэн 10 улсад Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, нийт дүнгээр 22,161 хүн өвчилж, 8,859 нь нас баржээ. Хүмүүсийн амь насыг аврахын төлөө Эболагийн вирусын голомт дээр ажилласан эрүүл мэндийн 846 ажилчин уг вирусээр халдварлаж, улмаар 506 нь нас барсан байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.