Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзав

Д.Тулга / Улстөр

esЕрөнхий сайд Ч.Сайханбилэг 2014 оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон байна.

Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчиддээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг хэлсэн байна. Мөн тэрээр Засгийн газраас бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тал дээр бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Юуны түрүүнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмчийн тухай хууль, Татварын багц хуулиудыг УИХ-аар батлуулахад онцгой анхаарна гээд бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсчээ.

Уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ын Ч.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, бизнес эрхлэгчид хамтдаа туулж гарна. Ойрын зургаан сарын дотор хүндрэлийг даван туулах эхний алхмуудаа хийнэ. Баялаг бүтээгчиддээ санхүү, эдийн засгийн эрх чөлөө өгч бололцоо олговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах гол хүчин болж чадна” гэсэн байна. Ерөнхий сайд энэхүү уулзалтыг сар бүр тогтмолжуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:09


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.