Хүүхдийн мөнгө хасахыг эмэгтэй гишүүд эсэргүүцнэ гэв

Д.Тулга / Улстөр

odonЭдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд зарим халамжийн чанартай бодлогуудаа эргэн харж, ялгавартай хандахаас аргагүй болж байгаагаа Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д мэдэгдсэн юм. Тухайлбал, 0-18 хүртэл насны хүүхдэд сар тутам олгодог 20 мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасахаа мэдэгдсэн. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хүүхдэд нь 20 мянган төгрөг олгохгүй байхаар хуульд өөрчлөлт оруулна гэж буй. Үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр суурийг барьж байгаа аж. Мөн одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг ялгавартай өгөхийг эсэргүүцэж буй юм байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлэхээр болжээ.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:07

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.