“Хөхөө Намжил” шоуд 16-гаас дээш насны авьяастнууд оролцоно

Д.Тулга / Нийгэм

Морин хуурчдын дунд “Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл зохион байгуулах гэж буй. Тус уралдааныг UBS телевизээс санаачлан зохион байгуулах гэж байгаа аж. Уралдаан хүн төрөлхтөний соёлын их өв морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилготой.

Морин хуурчдын дунд зохиогдох уг шоунд 16-гаас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах юм байна. Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай юм байна. Уралдааны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд хилийн чинадад амьдарч буй монголчууд болон олон улсын авьяастнууд оролцох боломжтой юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:13

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.