Саудын Араб, ОХУ-тай нууц хэлэлцээ хийсэн нь илэрчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

putinХэвлэлийнхэн Саудын Араб ОХУ-ын хооронд хийгдсэн нууц хэлэлцээний талаарх мэдээллийг олж авчээ. Саудын Араб болон ОХУ нууцаар хэлэлцээ хийсэн талаар “New York Times” сонинд Саудын Араб болон Америкийн нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлсэнийг Lenta.ru уламжилжээ.

Тэдний мэдээлснээр, хэлэлцээний агуулга нь Саудын Араб нефтийн үнийг өсгөх талаар арга хэмжээ авсны хариуд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг ОХУ-ын удирдлагад ятгах явдал аж.

“Хэрвээ нефтийн үнэ Сирид энх тайвныг авчирч чадвал Саудын Арабын хувьд гэрээ байгуулахаас буцахгүй” гэж нэрээ нууцалсан дипломатч хэлснийг тус сонин уламжилжээ. Гэхдээ эдгээр хоёр болзол хоорондоо хэр уялдаатай нь тодорхойгүй байгааг саудын арабынхан шууд хэлж байна.

Хоёр орон тус хэлэлцээг олон удаа хийсэн нь нотлогдсон боловч ямар нэгэн тодорхой үр дүнд хүрээгүй ажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Саудын Арабын төлөөлөгчдийн Москвад хийсэн айлчлалын гол зорилго нь Сирийн асуудлыг хэлэлцэх байжээ.

Саудын Арабын хаан Абдулла нэгдүгээр сарын сүүлээр таалал төгссөн. Гэвч тус улсын шинэ хаан өмнөх хааны бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.