“AirAsia”-гийн хохирогч тус бүрд 24 мянган ам.доллар өгөхийг шаардаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

malaysiaӨнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорин нисэж байхдаа сураггүй болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг эрэн хайх ажил гурав хоног үргэлжилсэн. Улмаар Ява тэнгист сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо албан ёсоор баталж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн билээ. Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 137 зорчигч, тэдгээрийн дотор 17 хүүхэд байжээ. Зорчигчдын олонх нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байсан мэдээлэл бий.

Өнөөдрийн байдлаар хохирогчдын ар гэрийнхэн “AirAsia” компаниас нөхөн олговор шаардаж байна. Тэд эхний ээлжинд зорчигч тус бүрт 24 мянган ам.долларын нөхөн олговор өгөхийг шаардаж буй аж. “AirAsia” компанийн зүгээс, хуулийн дагуу зорчигчдын цогцос олдоогүй тохиолдолд амь үрэгдсэнд тооцдоггүй тул хохирогчдын ар гэрийнхэн нөхөн олговор авах асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй хэмээн мэдэгдсэнийг CNN мэдээлжээ.

Индонезийн Тээврийн яамнаас мэдээлснээр “AirAsia” компани даваа, мягмар, пүрэв, бямба гаригуудад нислэг үйлдэх зөвшөөрөлтэй аж. Гэтэл “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны ням гаригт зөвшөөрөлгүй ниссэн хэмээн буруутгагдаж буй бололтой. Өнөөдрийн байдлаар нийт 34 зорчигчийн цогцсыг тэнгисээс гаргажээ. Ява тэнгист 20 нисдэг тэрэг, нисэх онгоц, 27 хөлөг онгоц, олон тооны гүний шумбагч оролцсон олон улсын эрлийн баг хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна.

Индонез улсад гурван өдрийн турш гашуудал зарлаж, амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Жакарта хотын төв талбайд “Airbus A320-200”-ийнхон баяртай” хэмээн бичсэн футболк өмссөн ард иргэд амь үрэгдсэн зорчигчид болон онгоцны багийнхныг сүүлчийн замд нь үдэх ёслол болж өнгөрлөө.

Нийт 34 хүний цогцсыг гаргаж аваад байгаа бөгөөд зорчигчид болон багийн гишүүдийн цогцсыг хайх ажил үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн онгоцны хар хайрцгийг яаралтай олохгүй бол хар хайрцагны цэнэг дуусч дохио илгээхгүй болох эрсдэлтэй байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

malaysia


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:09


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.