“Буянт-Ухаа” хороололд газ дэлбэрч, гурван хүн бэртжээ
Энэ сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо буюу “Буянт-Ухаа” хорооллын 718 дугаар байранд оршин суух айлд хэрэглээний газ дэлбэрсэн хэрэг гарчээ. Дэлбэрэлтийн улмаас 30-33 насны гурван хүний нүүр, хүзүү түлэгдэж, нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүргэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс газ дэлбэрсэн шалтгаан буюу иргэдийн эрүүл мэнд, эд хогшилд хохирол учруулсан шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:21
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:21