Онгоцны ослоос 7 настай охин ганцаараа амьд үлджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

осол

Хэдхэн хоногийн өмнө Малайзын агаарын тээврийн нислэгийн QZ8510 дугаартай онгоц осолдсон харамсалтай хэрэг гарсан. Өнгөрөгч баасан гаригт АНУ-ын Кентаки мужид "Piper PA-34” загварын онгоц осолджээ. Уг ослоос 7 настай охин амьд үлдсэн байна. Охин ослын газраас ганцаараа харанхуй шөнө явсаар гэрэлт цамхагт иржээ. Тухайн үед гэрэлт цамхагт эргүүлээр ажиллаж байсан 71 настай Вилкинс хэлэхдээ “Шөнө дунд хаалга тогших чимээнээр очтол нүүр ам нь цус болчихсон, өрөөсөн гуталтай бяцхан охин уйлаад зогсож байсан. Тэр шоконд орчихсон байсан. Би түүнийг хараад үнэхээр цочирдсон” гэжээ. Охин гэр бүлийнхэнтэйгээ онгоцоор нисч байсан бөгөөд ээж аав нь онгоц осолдох үед газар дээрээ нас барсан байв.

осол

Холбооны нисэхийн ажилтнууд түүний эцэг 48 настай Марти Гатслер, ээж 46 настай Кимберли Гатслер, түүний эгч Пайпер Гатслер болон үеэлийнх нь цогцосыг ослын газраас олсон байна.

осол

Ослын шалтгаан нь онгоцны хөдөлгүүрт асуудал үүссэн болохыг шинжээчид тогтоожээ. Онгоцны осол болсон талаар мэдээллийг цагдаагийн байгууллагынхан мэдэж охиныг хайж эхэлснээс хойш 40 орчим минутын дараа охин өөрөө цамхагийн эргүүл дээр ирсэн байна. Ээж аавынхаа үхлийг харсан бяцхан охины хувьд бага зэргийн бэртэл авч шоконд орсон байжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:09


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.