“Шавилан суралцах гэрээ” байгуулав

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн "Өргөө" амаржих газарт олон жил ажилласан эх барих, сувилахуйн чиглэлээр мэргэшсэн эх баригч, сувилагч нар залуу ажилтнуудаа ажлын байран дээр дадлагажуулахаар хоёр талаас гэрээ байгуулав.

Ийнхүү 11 сургагч багш, 15 дадлагажигч шавь нар “Шавилан суралцах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 2015 оны ажлын анхны өдөр "Багш шавийн гэрээнд гарын үсэг зурах" ёслолын үйл ажиллагаанд оролцож буйг онцлон хэлээд, тус ажлыг цаашдаа улам өргөжин тэлэхийг хэлсэн юм.

Түүнчлэн ажлын байранд дадлагажуулан, төрөлжсөн нарийн мэргэжлийн суурь ур чадвар, мэдлэг, хандлагыг эзэмшүүлэх, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэж хөгжүүлэх, тасралтгүй сургах, эх барих, сувилахуйн тусламж үйлчилгээг найдвартай, аюулгүй үзүүлэх, багаар ажиллахад суралцах, ажлын байрны онцлог үйл ажиллагааг таньж ойлгоход туслах, чиглүүлэх зорилго бүхий тус үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Өргөө амаржих газрын удирдлага хамт олонд баяр хүргэж, амжилт хүссэн юм. 2014 онд Өргөө амаржих газар нь 16 мянга гаруй нярайг эх барьж авчээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:16


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.