Манай хөлбөмбөгчид Улаан-Үдэд тоглож байна

Д.Тулга / Спорт

Буриадын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Улаан-Үд хотын захирагчийн нэрэмжит “Кубок Горсовета” ес дэх удаагийн тэмцээнд Дружба спортын ордонд болж байна. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг оролцож буй аж. Манай улсаас “Улаанбаатар их сургууль”, “Хоромхон”, “Дэрэн”, Эрдэнэт хотын “Хангарьд” гэсэн дөрвөн мини хөлбөмбөгийн багууд оролцож байна.

“А” хэсэгт орсон Улаанбаатар их сургуулийн баг нэг хожил, хоёр хожигдолтой /бөмбөгний харьцаа 20:16/ хэсэгтээ гуравдугаар байрт орж байгаа бол бусад багууд хэсэгтээ хожил авч чадалгүй аж.

Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай багууд 9-16 дугаар байрын төлөө тоглож байна. Тэмцээний хаалт маргааш орон нутгийн цагаар 21:00 цагт Дружба спортын ордонд болно.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:25

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.