Гишүүд өрийн босго дээр тохиролцож чадахгүй байна

Д.Тулга / Улстөр

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Учир нь ирэх оны төсвийн төсөлд өрийн босгыг 70 хувьд хүргэхээр өөрчилсөн байна. Уг асуудалд гишүүд санал зөрөлджээ. Ц.Нямдорж гишүүн “Өрийн босгын талаар намуудын зөвшилцлийн гэрээнд юу гэж тусгасан бэ? Гэрээгээ зөрчөөд байгаа юм биш үү. Энэ асуудлыг дахин хэлэлцэх хэрэгтэй” хэмээн санал гаргасан аж. Тиймээс эл асуудлаар намын бүлгүүд зөвшилцөх шаардлагатай гэж үзжээ. Сангийн сайдын тодотгосноор өнөөдрийн байдлаар улсын өрийн хэмжээ ДНБ-ний 55 хувьтай тэнцэж байна. Өрийн босгын асуудлаас болж байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулаад байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:32

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.