Хилсээр цаазлуулсан Хөгжилтийн гэр бүлд 330 мянган ам доллар олгоно

Д.Тулга / Гадаад мэдээ

hugjiltБНХАУ-ын ӨМӨЗО-ы шүүх 18 жилийн өмнө хилсээр шийтгүүлэн цаазлуулсан Хөгжилтийн гэр бүлд 330 мянган долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Хөгжилт 1996 оны дөрөвдүгээр сард танилтайгаа хамт явж байгаад Хөх хотын нийтийн бие засах газраас нэгэн эмэгтэйн цогцос олоод цагдаад мэдэгдсэн аж. Гэтэл тавдугаар сард түүнийг хүн алсан хэрэгт буруутган, цаазаар авах ял оноож, зургадугаар сард гүйцэтгэжээ.

2005 онд цагдаагийнхан тэр эмэгтэйг алсан хэрэгт сэжиглэн нэгэн эрэгтэйг саатуулснаар Хөгжилтөд холбогдох хэрэг дахин сөхөгдөж, 2014 оны арваннэгдүгээр сард хэргийг эргэн хянажээ. Өмнө нь Хятадын Гуандан мужид Сюй Хуэю гэдэг залууг аллагад буруутган цаазаар авах ял оноож, 16 жилийг шоронд өнгөрүүлснийх нь дараа буруугүй болохыг нь нотолж байжээ. Шүүхийн алдааны төлөө түүнд 250 мянган долларын нөхөн төлбөр өгч байсан аж. Эдүгээ дээрх хүн амины хэрэгт холбогдуулан Жао Жихун гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:09

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:09

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.